БУЛГАН: Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч алхаж хэвшлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-06 13:46:46

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Иргэдийн наслалт, эрүүл мэндийн үзүүлэлтэд хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маяг голлох байрыг эзэлсэн энэ цаг үед Булган сум Бунхан толгойн “Эрүүл мэндийн зам”-ыг аймгийн төсвийн 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан нь үр дүнтэй ажил болж, иргэд эрүүл мэндийн алхалт хийж хэвшээд байна.




Эрүүл мэндийн замаар алхдаг, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэгч эрүүл чийрэг эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл сар шинийн баяраа угтан Ардын Хатанбаатар Магсаржавын “Дуулгат бунханд” гарч, хүн бүхэн эрүүл чийрэг, амар амгалан, цэнхэр дэлхий энхтайван байхыг бэлгэдэн сүүн цацал өргөжээ.

 


Цэвэр агаартай цэмцгэр Булгандаа алхалтын үнэ цэнийг бүтээж буй Д.Оюунбилэг тэргүүтэй хэсэг бүсгүйчүүд үндэсний хувцсаа өмсөн амралын өдрөөр хамтдаа алхах явцдаа замынхаа цасыг арилгаж, ойр орчны хог хаягдлыг түүж цэвэрлээд ирдэг зөв үлгэр дуурайлал хэвшүүлээд байна.



相关新闻