БУЛГАН: Иргэний нийгмийн өдөрт 184 төрийн бус байгууллага нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-01 11:02:44

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2008 оноос эхлэн нэгдүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон зарлаж, тухайлсан үйл ажиллагааг 16 дахь жилдээ зохион байгуулж байна.




Аймгийн ИТХ-ын ажлын алба болон Иргэний зөвлөлөөс санаачлан үйл ажиллагаа нь идэвхтэй байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, шийдлийг ярилцан цаашид хэрхэн хамтран идэвхтэй ажиллах талаар “Иргэний индэр” сэдэвт санал солилцох өдөрлөг хийлээ.



Аймгийн хэмжээнд өнгөрөгч оны байдлаар 184 төрийн бус байгууллага албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлдэг 60 орчим байгууллага байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд эдгээр байгууллага хамрагдлаа.



Жил бүр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Иргэний танхимаар дамжуулан иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах санал авч, төлөвлөгөө боловсруулан ажилладаг тогтсон уламжлалтай. Төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжих цаашид өдөрлөгийн үеэр гарсан саналуудыг төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлэх юм.




相关新闻