БУЛГАН: Аймгийн аварга малчин өрхөөр 78 гэр бүл шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-31 10:40:59

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Булган аймгаас Улсын аварга малчин 10 өрх тодорсон бол Монгол Улсын ууган хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналт малчин 6 гэр бүл, Аймгийн хошой аварга малчин 4 гэр бүл, Аймгийн аварга малчин 78 гэр бүл шагналаа гардан авлаа.




Аймгийн ИТХ-аас мал аж ахуйд бодитой амжилт гаргасан шилдэг тэргүүний малчдаа Монгол Улсын ууган хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналыг олгодог ажээ.


З.Очирын нэрэмжит шагналаарБаян-Агт сумын Дулаанхаан багийн малчин Хишигсүрэнгийн Баасандорж болон гэргий Сүнжидмаагийн Чимэдцэрэн, Хангал сумын Сөрт багийн малчин Хүрэлбаатарын Намхайцэрэн болон гэргий Балжиннямын Болормаа, Баяннуур сумын Ханшахайт багийн малчин Баатарын Очирбат болон гэргий Энхбатын Бямбажав, Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Дагвадоржийн Мөнгөншагай болон гэргий Баасансүрэнгийн Оюунтуяа, Хутаг-Өндөр сумын Хонгор багийн малчин Магсаржавын Лхагважаргал болон гэргий Мишигравдангийн Цэцэгмаа, Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Алтангэрэлийн Энхтайван болон гэргий Дашдоржийн Саранчимэг нарыг шагнасан байна.

 


Аймгийн эдийн засгийн үзүүлэлт, нийгэм, соёл, ахуйн зан заншил, өв уламжлалаа  дээдлэн мал сүргээ өсгөн аж төрж буй эрхэм хүмүүсийг “Аймгийн аварга малчин өрх”-өөр тодруулдаг уламжлалтай.



XVII жарны ногоон “Модон луу” жилийн босгон дээр “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр Дашинчилэн сумын Хараат багийн малчин Ц.Мягмаржав, гэргий Б.Лэгзмаа, Гурванбулаг сумын Агьт багийн малчин Ж.Цэдэндамба, гэргий Д.Шүрэнтуяа, Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Л.Шижир-Эрдэнэ, гэргий А. Отгонбаяр, Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Г.Алтангэрэл, гэргий Б.Саранчулуун нар тодорсон бол “Аймгийн аварга малчин өрх”-өөр нийт 78 гэр бүл шалгарсан байна.




Булган аймгийн 16 сум 1 тосгон, 75 багийн 9.8 мянган малчин, мал бүхий өрхөд  4.1 сая толгой мал өвөлжиж байна.

相关新闻