“Critics Choice Awards”-ын шилдгүүд тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
САНТА-МОНИКА,
2024 оны нэгдүгээр сарын 15 /CNN/. АНУ, Канадын кино шүүмжлэгчдийн холбооноос зохион байгуулдаг “Critics’
Choice Awards” наадмын 29 дэх удаагийн шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар ням
гаргийн орой болов.
Өнгөрсөн зун дэлхий дахиныг байлдан дагуулсан “Barbie”, “Oppenheimer” уран сайхны кинонууд дахин “ганзага дүүрэн” буцлаа.
Дэлхийн II дайны үеийн үйл явдлын талаар өгүүлэх “Oppenheimer” хамгийн олон буюу найман шагналыг хүртсэний
дотор наадмын гол шагнал болох “Шилдэг кино” төрөлд шалгарчээ. Харин “Barbie”-гийн хувьд “Шилдэг инээдмийн кино”
тэргүүтэй зургаан шагнал хүртсэн байна.
Телевизийн салбарын
гол шагналуудыг “Beef”, “The
Bear” цувралууд хүртэж, тус бүр
дөрвөн шагнал гардан авлаа. Тэдгээрийн араас “Шилдэг драмын цуврал”-аас гадна хоёр төрөлд шалгарсан “Succession” бичигдэж байна.
Кино урлаг
Шилдэг кино: “Oppenheimer”
Гол дүрийн шилдэг
эрэгтэй жүжигчин: Пол Жаматти – “The Holdovers”
Гол дүрийн шилдэг
эмэгтэй жүжигчин: Эмма Стоун – “Poor Things”
Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Роберт
Дауни – “Oppenheimer”
Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Да’Вайн Жой Рэндольф – “The Holdovers”
Шилдэг залуу жүжигчин: Доминик Сесса – “The
Holdovers”
Шилдэг жүжигчдийн баг: “Oppenheimer”
Шилдэг найруулагч: Кристофер Нолан –
“Oppenheimer”
Шилдэг кино зохиол: Грета Гервиг, Ной Баумбах – “Barbie”
Шилдэг зураг авалт: Хойте ван Хойтема –
“Oppenheimer”
Шилдэг тайз засалт: Сара Гринвуд, Кэти
Спенсер – “Barbie”
Шилдэг хувцас загвар: Жаклин Дюрран –
“Barbie”
Шилдэг үс засалт, нүүр будаг: “Barbie”
Шилдэг тусгай эффект: “Oppenheimer”
Шилдэг инээдмийн кино: “Barbie”
Шилдэг хүүхэлдэйн кино: “Spider-Man: Across the
Spider-Verse”
Гадаад хэлээрх шилдэг кино: “Anatomy of a
Fall”
Шилдэг дуу: “I’m Just Ken” – “Barbie”
Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон
– “Oppenheimer”