“Чөтгөрийн ангууч” тасалбарын орлогоороо дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-07-23 11:57:31

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 23 /Kyodo/. Японы “Чөтгөрийн ангууч” гэдэг алдартай зурагт номноос /мангасэдэвлэсэн анимейшн кино нээлтээ хийсэн эхний гурван хоногтоо тус улсын хамгийн их орлого олсон киноны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тухай дистрибьютер компани мягмар гарагт мэдээлжээ.


Тодруулбал, анимейшн цувралын шинэ анги болох Demon Slayer: Kimetsu no Yaiba 'Infinity Castle -- Part 1: Akaza Returns киног өнгөрсөн баасан гаргаас хойш 3.84 сая хүн үзэж, гурван өдрийн дотор 5.52 тэрбум иен буюу 37 сая ам.долларын орлого олсон гэж Aniplex Inc” компани мэдээлсэн байна.


Sony Music Entertainment”-ийн охин компанийн мэдээлснээр, уг кино нээлтээ хийсэн эхний өдрөө 1.64 тэрбум иен, хоёр дахь өдрөө 1.84 тэрбум иен, гурав дахь өдрөө 2.04 тэрбум иений орлого олсноор Японд нээлтийн өдрөө хамгийн их орлого олсон киногоор шалгарчээ. Түүнчлэн ням гаргийн орлогоороо нэг өдрийн дотор хамгийн их орлого олсон кино болсон байна. Aniplex-ийн мэдээлснээр даваа гараг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд нийт орлого 7.32 тэрбум иенээс давжээ.


2016-2020 оны хооронд долоо хоног тутмын Shonen Jump сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн зурагт номд чөтгөр болж хувирсан эгчийгээ анагаах аргыг хайх явцдаа хүн иддэг чөтгөрүүдтэй тулалдаж буй өсвөр насны хүү Танжиро Камадогийн тухай өгүүлдэг. Уг цувралаас сэдэвлэсэн өмнөх анимейшн нь 2020 онд нээлтээ хийж, Японд 40 тэрбум иенийн орлого олсон анхны кино болж байв.



相关新闻