БУЛГАН: Тохилог амралтын бааз байгуулан, ажлын байр нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Хялганат тосгоны Дүгэрээ нугад "Seven Nuga Resort" тохилог амралтын бааз байгуулж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Seven Nuga Resort нь хаус, цомцог гэр, гэр өргөө гэсэн 3 төрлийн хүлээн авах байр, ресторан, хүндэтгэлийн өргөө, иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай, уулын дугуйт мотоцикл, усан бассейн гэх мэт бүтээн байгуулалт үргэлжилж, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны 30-аад залуус ажлын байраар хангагдаж байна.
Хялганат тосгоны баруун талд Сэлэнгэ мөрний хойд эрэгт орших хагас дугуй хэлбэртэй нарсан ойтой уулыг Дүгрээ нарс гэдэг.
Түүний зүүн үзүүр Дүгэрээ хошууг тойрсон долоон нуга байдгаар тус ресорт Долоон нуга буюу "Seven Nuga Resort" хэмээн нэрлэсэн байна.