БУЛГАН: "Алтаргана-2024" наадам Булган аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Алтаргана-2024” олон улсын наадмыг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 3-нд Булган аймагт хийх тов гарсны дагуу ОХУ-ын Буриад Улсын зочид төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд угтан авч байна.
Засаг даргын орлогч Жаргалсайханаар
ахлуулсан ажлын баг эхний зочид төлөөлөгчдөө хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Булган
аймгийн зүг хөдөллөө. Энэ ажлын хүрээнд олон зочид төлөөлөгч хүрэлцэн ирэх юм.
Дэлхийн "Алтаргана-2024" наадам 7 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулна.