ТӨВ: “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд 215 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилын хүрээнд “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэн
худалдаа нь энэ сарын 13,14,15-ны өдрүүдэд Өв соёлын төв өргөө цогцолборт болж байгаа бөгөөд 27 сумын 249 иргэн, аж ахуй нэгжийн
215 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
Үзэсгэлэн худалдааны давуу тал нь
гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар
дээрээс шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой.
Аймгийн хэмжээнд 2005 оноос хойш жил бүр уламжлал болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулсаар ирсэн аж.