СЭЛЭНГЭ: Эко хүнсний бүтээгдэхүүнээр нийслэлийн иргэдэд үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн эко хүнс үйлдвэрлэгч "Сэлэнгэ таван хайрхан" дундын хоршооноос
хоршоологчдынхоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр
нийслэлийн иргэдэд үйлчилж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын "Шинэ зуун айл"
худалдааны төвд зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд
тус "Сэлэнгэ таван хайрхан" дундын хоршооны
үйлдвэрлэгчдийн эко бүтээгдэхүүн оролцож байгаа аж.
Тухайлбал цэвэр аарцыг багсарч бэлтгэсэн хорхой ааруул, базмал ааруул, буржгар ааруул зэрэг эко цагаан идээ зарагдаж байна.
Мөн баталгаажсан органик
зөгийн бал, цэцгийн тоос, жили, бэлгийн багц
зэрэг зөгийн бүтээгдэхүүн хийжээ.
Түүнчлэн баталгаажсан органик
яншуй, цоохор майлз, гоньд, халуун чинжүү, базиллик
зэрэг хатаасан амтлагч
ногоог худалдаж байна.
Мөн алаг салат, хүрэн манжингийн
салат, мөөгтэй шарсан лууван, амталсан мөөг шарсан
байцай, өргөст хэмх зэрэг даршилсан ногоо ч зарагдаж байна.
Эдгээрээс гадна үхрийн нүд, аньс, алимны чанамалууд,
Сэлэнгийн брэнд
болсон хмелийн талх зэрэг амтат, эко бүтээгдэхүүнээр
үзэсгэлэнд оролцож, Улаанбаатарын иргэдэд үйлчилж байна.