СЭЛЭНГЭ: Хаврын тариалалт 86 хувьтай өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-12 07:06:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ хаврын тухайд өглөө, оройдоо сэрүүн, цаг агаарын таагүй уур амьсгалын нөлөө ихтэй байснаас Сэлэнгэ аймагт хаврын тариалалтын ажил хожуу эхэлжээ.

 

Өнөөдрийн байдлаар үр тариа 138994 га-аас 119554 га тариалалт хийгдээд байна. Энэ нь нийт тариалалтын 86 хувийг гүйцэтгээд байгаа аж. Тодруулбал, улаанбуудай 117381 га, бусад үр тариа 2173 га, тосны ургамал 28782 га, тэжээлийн ургамал 5764 га, төмс 1926 га, хүнсний ногоо 1928 га талбайд тус тус тариалжээ.


Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун нартай байгаа учраас зарим аж ахуйн нэгж тосны ургамал буюу рапсын тариалалтаа эхэлжээ.  

相关新闻