СЭЛЭНГЭ: Хөвчийн тосгоны өнгө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-19 12:19:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөвчийн тосгон хэмээгддэг байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай Монголын Щвейцар гэгддэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны өнөөдрийн өнгө ийм байна.

 

Хаврын адаг сарын сүүлийн өдөр. Зуны эхэн сарын угтал энэ тосгоны өнгийг улам гэрэлтүүлжээ

 

Бугант тосгон нь 1991 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Ерөө сумын 3-р баг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Бугант тосгон болсон байдаг.

 

Өнөөдөр тус тосгон нь 3114 хүн амтай, 857 өрхтэй. Нийслэл Улаанбаатар хотоос 420 км, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас 168 км, Ерөө сумын төвөөсөө 70 км алслагдан оршдог.







相关新闻