СЭЛЭНГЭ: Монгол хэл бичгийн шалгалтад 100 хувийн амжилт үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-16 14:14:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нар “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой байдаг.


Энэ нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу хэрэгжиж буй үйл ажиллагаа юм.


Өнгөрсөн сарын 22-нд улс орон даяар зохион байгуулсан дээрх шалгалтад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12а, 12б ангийн нийт 58 сурагч хамрагдаж, 100 хувь тэнцсэн байна.


Мөн Зүүнбүрэн сумын ЕБ-ын сургуулийн 12а ангийн хамт олон 100 хувь тэнцсэн амжилтыг тус тус үзүүлжээ.

相关新闻