СЭЛЭНГЭ: Гэр бүлийн гишүүдэд албаны өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-15 15:14:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас алба хаагчдынхаа гэр бүлийн гишүүдэд албаны өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах ажлыг зохион байгуулжээ.

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан явуулж буй энэхүү “Гэр бүлийн өдөрлөг” үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан явуулсан нь үр дүнтэй ажил болсон байна.

 

Энэхүү өдөрлөгийг тус газрын “Гүний усны сургалт дадлагын төв”-ийг тохижуулах ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулсан байна.

Үйл ажиллагааны үндсэн зорилго нь гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд чиглэжээ.

 

Мөн өдөрлөгийн үеэр оролцож буй гэр бүлийн хүүхдүүдийн дунд 3 төрлийн тэмцээн зохион байгуулж, урамшуулсан байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Онцгой байдлын газрын алба хаагчид, гэр бүлийн гишүүдийн хамтаар 250 ширхэг нарс тарьжээ.

 Өдөрлөгийн төгсгөлд Онцгой байдлын газраас хүүхэд бүрд бэлэг гардуулж, хамтдаа нэгэн өдрийг хөөр баяр дүүрэн өнгөрүүлсэн байна.

 

相关新闻