СЭЛЭНГЭ: МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуульд элсэн суралцах урилгаар шагнуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-11 17:01:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан Техник технологийн 24 дэх удаагийн  улсын олимпиадын 3-ын даваанд Сэлэнгэ аймгийн багш, сурагчид амжилттай оролцоод иржээ.

Тухайлбал, Техник спортын "Нисэх загварын төрөлд" Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын лаборатори 4 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Ш.Чинзориг хүрэл медаль,  Дизайн технологийн эрэгтэй сурагчийн төрөлд Мандал сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Э.Энх-Эрдэнэ тусгай байрт шалгарсан байна.

Мөн Дизайн технологийн эмэгтэй баг Дүрслэх урлагийн төрөлд тус тус 7-р байр эзэлжээ.

Дээрх сурагчид МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуульд элсэн суралцах урилгаар шагнуулсан байна.

相关新闻