БУЛГАН: Энэ оны эхний улиралд 17,1 мянган мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-18 18:02:01

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд энэ оны эхний улиралд 17.1 мянган том мал хорогдоод байна.

Малын хорогдол өмнөх оны мөн үеэс 15.0 мянган толгойгоор буюу найм дахин нэмэгджээ. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, 800 адуу, 700 үхэр7,2 мянган хонь, 6,3 мянган ямаа хорогдоод байна. Нийт хорогдсон малын 47.7 хувийг хонь, 41.1 хувийг ямаа эзэлж байна. МогодОрхон, Хишиг-Өндөр суманд хорогдсон мал нийт хорогдлын дийлэнх болж байна. 

Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2188 болж, өмнөх оны мөн үеэс 7.9 дахин нэмэгдсэн байна. Үүнд малын гоц халдварт өвчин гарсан нь нөлөөлж байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ. 

相关新闻