Оюутолгойн гүний уурхайг өнөөдөр нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюутолгой” төслийн гүний уурхайн тасралтгүй олборлолтыг эхлүүлэх түүхэн агшин ойртож байна.
Оюутолгой ордын нийт баялгийн 80 хувийг агуулах гүний
уурхайн олборлолт эхэлснээр цаашдын таван жилд дунджаар 350,000 орчим тонн
зэс олборлох бөгөөд 2030 он гэхэд Оюутолгой дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай
болно гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байна.
Гүний уурхайн нээлт 13.00 цагт болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” компанийн удирдлагууд оролцоно.