Хүүхэд харах үйлчилгээнд 150 хүүхэд хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-24 22:49:21

Хүүхэд харах үйлчилгээнд Булган аймгаас 150 хүүхэд хамрагдах боломжтой байна. Өнгөрсөн жил мөн 150 хүүхэд энэ үйлчилгэнэд хамрагджээ. 

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн ХГБХХ-ээс хүүхэд харагч нартаа 8 сарын 25-ны өглөө 10 цагаас сургалт зохион байгууахаар боллоо. Тэр үеэр өнгөрсөн жилийн оновчтой болоод дутагдалтай талаар ярилцах бие биедээ туршлагаасаа хуваалцах, санхүүжилт, хоол хүнсний талаар харилцан санал бодлоо солилцох юм байна. Аймгийн хэмжээнд 12 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдаж байсан бол нэмж хүүхэд бүртгэх аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төсөв эрүүл хүүхдийнхээс 2 дахин илүү олгогддог. 18 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүртгэнэ гэсэн мэдээллийг аймгийн ХГБХХ-ийн дарга Д.Оюунбилэг мэдээллээ.

                                                                                                                                      П.Батням

相关新闻