Энэ намар 45-50 мянган тн ургац хураах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-23 14:38:23

Булган аймаг энэ намар 45 мянган тн тариа хураахаар урьдчилсан тооцоо гарсан. Энэ жил хур бороо элбэгтэй зун болсон учраас 50 мянган тн ч хүрэх байх гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм байна.

Аймгийн ХАА-н газрын ерөнхий агрономич Б.Энхбаяр, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд сумдад ажиллаж, ургацын байдалтай танилцаад иржээ.

-Ургац хураалтын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан  болц гүйцсэн талбай болон ангилан хадах талбайг энэ сарын сүүлээс хадаж эхэлнэ. Энэ сарын 26 - нд ургац хураалтын улсын зөвлөлгөөн Улаанбаатар хотноо болно. Улсаас ургац хураах ажилд хичнээн литр шатахуун, хөлс хүч зарцуулахыг зөвлөлгөөн дээр шийдвэрлэнэ гэсэн мэдээллийг ерөнхий агрономич Б.Энхбаяр мэдээллээ.

                                                                                                                                                                                П.Батням

相关新闻