Багийн спортын төрөлд анх удаа медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-03-27 19:07:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийн спортын төрөлд медаль хүртлээ. U16 насны Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнээс тус аймгийн баг тамирчид мөнгөн медаль хүртэж, дасгалжуулагч багш Д.Тасхүү шилдэг дасгалжуулагчаар шалгарсан юм.

Мөн багийн гурван тамирчин Австри улсын Клагенфурт хотод зохион байгуулах дэлхийн хүүхдийн наадамд оролцох Монгол Улсын шигшээ багт шалгарчээ. Ингэснээр аймгийнхаа спортын салбарт тэд нэгэн түүхэн амжилтын эзэд болсон бөгөөд баг тамирчдыг нутагтаа ирэхэд нь холбогдох хүмүүс угтан авч баяр хүргэлээ.


"Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас орон нутагтаа “Сүхбаатар нэг мөрөөдөл” клубийг байгуулж, сагсан бөмбөгт дуртай, сонирхдог хүүхдүүдийг мэргэжлийн багшийн удирдлага дор тусгайлан бэлтгэл сургуулиар хангаж эхэлсэн  билээ. 

相关新闻