Бичигтийн шахаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бичигтийн
шахаа гэх энэхүү дурсгалт газар нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км зайд бий. Зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан байх бөгөөд зуугаад метрийн өндөртэй, 90 градусын эгц налуутай, нэг километр орчим үргэлжилсэн хадан хясаа юм.
Буу зэвсэг ховор байсан эрт үед хүмүүс энэ сонирхолтой хясааг ашиглан зээр гөрөөсийг сууриар нь шахан оруулж агнадаг байжээ. Ийм учраас шахаа нэрийг олсон хэмээх домогтой. Бичигтийн гэж тодотгон нэрлэсний хувьд уг хадан хясааны эгц энгэрүүдээр их хэмжээний бичиг дурсгал үлдсэнээс “Амьтныг ингэж үүрээр нь сүйтгэж болохгүй” гэсэн харууслын бичээс байсан гэсэн домог байдаг аж. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий уг газрыг үзэж сонирхох хүсэлтэй жуулчид олон байдаг ч хүссэн хүн бүр олж очих боломжгүй, тийм үл мэдэгдэх бөгөөд нууцлаг газар юм гэж нутгийн буурлууд ярьдаг.