Бөхийн хүн чулуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-03-22 18:02:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Наран, Онгон, Дарьганга сумын зааг нутагт Хүнт цагаан нуур гэх газар Хүнт ухаа нэртэй хоёр хүн чулуун хөрөг байдаг. Энэхүү хоёр хүн чулуу нь Дарьгангын хүн чулуун хөргүүдээс дүрслэл, бүтэц нь ихээхэн ялгаатай, бараг Монголд ганцхан гэж тодорхойлж болохуйц өвөрмөц хүн чулуу юм.

 

Үүнийг зарим хүмүүс бөхийн хүн чулуу гэж нэрлэдэг. Учир нь наадмын талбай бүхий өндөрлөг толгой дээр баруун, зүүн талын бөхчүүд шиг хооронд нь 80 орчим метрийн зайтай байрлуулж бөхийн өмсгөл бүхий зодог, туушуутай дүрсэлсэн ижил хос хүн чулуу болно. Биеийн хэлбэр нь булчинлаг бөхийн хэв шинжийг харуулснаас гадна эр хүний бэлэг эрхтнийг тод томруун дүрсэлсэн байдаг. Хоёр гарыг хүйсний дээд талд зангидаж хийсэн. Ийм учраас энэ хоёр хүн чулууг зарим эрдэмтэн судлаачид бөхийн хүн чулуу гэж үздэг байна.

 

相关新闻