Эмчлүүлэгсдийн 50-аас илүү хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт томуу, томуу төст өвчний хүндрэл, уушгины
хатгалгаа гэсэн оношоор 80 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн
50-аас илүү хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Тасгийн ачаалал ихэссэнтэй
холбоотойгоор эмнэлгийн хоёр, гурван давхрын тасаг танхимуудыг хүүхдийн өрөө
болгон ашиглаж байна.
Яаралтай түргэн тусламжийн тасагт
болон хүүхдийн тасагт ажиллах их эмч, сувилагчдын орон тоог хоёр дахин
нэмэгдүүлээд байна. Мөн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрүүдэд богиносгосон
цагаар ажиллуулах саналыг хүргүүлээд байгаа аж. Учир нь амралтын өдрүүдэд
эмнэлэгт ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгааг АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэллээ.
АНЭ-ийн хүүхдийн тасаг үндсэн 24
ортой, сүүлд Эрүүл мэндийн сайдын тушаалаар орныхоо тоог нэмэгдүүлж 40
болгосон. Гэвч өнөөдрийн байдлаар энэ хүчин чадал ийнхүү хоёр дахин нэмэгдээд
байна.