Номын хавчуурга бүтээх уралдаанд 1200 орчим бүтээл иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангаас зарласан Номын
хавчуурга бүтээх уралдаанд 1200 орчим бүтээл иржээ. Оролцогчид архивын
бор цаас, зайрмагийн болон төрөл бүрийн мод, цаас, циллод, гар урлалын оёдол, торго,
нэхмэл, сүлжээс, зэс, хөнгөн цагаан, ямааны элдсэн арьс гэх мэт олон төрлийн сонирхолтой, содон
зүйлийг ашиглаж бүтээлээ хийсэн байна.
Уралдаанд 13 сум, СӨБ, ЕБС, хүүхэд залуус, насанд хүрэгчид гээд 700 орчим хүн оролцосн бөгөөд хамгийн бага нь зургаа, хамгийн ахмад нь 63 настай оролцогч байжээ.









