“Дундговь боловсрол экспо”-д 355 сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-01 15:38:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, БШУГ-аас “Дундговь боловсрол экспо-2022” үйл ажиллагааг 2 дугаар сарын 28-наас зохион байгуулж байна.

Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл өгч, төгсөгчдийн ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, ирээдүйд амжилттай суралцахад  нь туслах зорилготой юм.

3 өдөр үргэлжлэх тус үйл ажиллагаанд Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Гурвансайхан сумын сургууль, Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургууль, “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, “Хүмүүнлэг”, “Цэгц билиг”, “Мандал” сургуулийн төгсөх ангийн нийт 355 сурагч, эцэг эх, анги удирдсан багш, мэргэжлийн багш нар, Политехник коллежийг төгсөгчид  нийт зэрэг 500 гаруй хүн оролцож байна.

Нөгөө талаас Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, ШУТИС-ийн Дархан технологийн сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль, Улаанбаатарын Их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулиуд элсэлтийн бүртгэл, мэдээллээ танилцуулан оролцож байгаа аж.

Дундговь аймаг 2021 оноос Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2020-2021 ны хичээлийн жилд шалгуур хангасан хоёр сурагчид дэмжлэг үзүүлсэн.

Мөн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх “Elab” төслийн хүрээнд 357 төгсөгчид ЭЕШ-нд бэлтгэх судлагдахууны 1 хичээлийн төлбөрийг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн байна. 

相关新闻