Салхи 18-20м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-02-26 19:07:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Маргааш өдөр ихэнх нутгаар салхи 12-14м/с, зарим үед 20м/с давж ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 9-14м/с, говийн нутгаар 18-20м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

27-нд уулархаг нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсын нутгаар 12-14м/с хүрч ширүүснэ.

Цаашдаа хүйтний эрч суларч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Гурванбулаг, Байдраг сумын нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, говийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

相关新闻