"Жавхлант шаргын хурд-2022" уралдааны тов гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Жавхлант шаргын хурд-2022" Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдааны
товыг аймгийн МСУХ-оос зарлалаа. Уралдааныг 5 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд
Баруун-Урт суманд зохион байгуулна. Азарганаас бусад таван нас болон эрлийз хоёр гээд нийт долоон насны морь уралдана.
Аймгийн МСУХ шинэ бүтэц
бүрэлдэхүүнтэйгээр оны анхныхаа уралдааныг зохион байгуулах гэж буй. Тийм ч
учраас зохион байгуулалт болоод уралдааны бай шагналд онцгой ач холбогдол өгөх
аж. Түрүү морийг приус авто машинаар байлахаар төлөвлөжээ.