Баянхонгорт түүхий эдийн ханш сулрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-22 12:12:14

 Баянхонгор аймагт түүхий эдийн ханш он гарсаар буурч, үнэгүйдэх тал руугаа оржээ.

Өнөөдрийн байдлаар хонины нэхий 200 төгрөг, ямааны арьс 100 төгрөгөөр борлогдож байгаа бол үхрийн шир хэмжээнээсээ хамаарч 5000-10000 төгрөгийн ханштай байна. Мөн адууны арьс 8000-10000 төгрөгөөр зарагдаж байна.

 Ноос 1кг нь 500-800 төгрөг, ноолуур 45000 төгрөгөөр борлогдож байгаа бөгөөд ноолуурын хувьд оны эхэнд 50000-55000 төгрөгт хүрч байснаа ийнхүү үнэ нь сулраад байгаа аж.

Түүхий эдийн ченжүүдийн хэлснээр, Богийн арьс үнэгүйдсэнээр малчдаас арьс ширний нийлүүлэлт эрс багассан гэж байна. Харин иргэдийн ярьж буйгаар өдийд малчид, иргэд сэгсүүргэн дээл хийх тохиромжтой цаг үе байдаг тул хонины нэхий хамгийн хэрэгцээтэй үе байдаг гэнэ. Ийнхүү тэд ченжүүдээс хонины нэхийг 2000-3000 төгрөгөөр худалдан авч байгаа аж.

相关新闻