248 хүнд шинжилгээ хийхэд 37 тохиолдол шинээр бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 248 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд
37 тохиолдол шинээр батлагдаж, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16831
боллоо. Халдварын улмаас 199 иргэн эрүүл мэнийн байгууллагад хэвтэн эмчлүүлж
байгаагаас биеийн байдал нэн хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 33 иргэн байна гэж
аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Мөн хэвтэн эмчлүүлэгсдийн
дунд жирэмсэн эмэгтэй 23, 0-18 насны хүхэд 28 байна. Харин гэрийн эмчилгээнд
906 иргэн байгаа аж.
Хоногт бүртгэгдсэн 37
тохиолдол нь найман суманд илэрсэн бөгөөд халдварын тархалт Баруун-Урт суманд
хамгийн их хэвээр байна. Тиймээс иргэдийг сар шинийн баярыг гэр бүлийн
хүрээнд биш гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг эрүүл мэндийн байгууллагаас
зөвлөлөө.
Тус аймагт халдварын
эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалтыг өдөр бүр хийж байгаа бөгөөд гуравдугаар
тунгийн хамрагдалт 61,5 хувьтай үргэлжилж, дөрөвдүгээр тунд 2264 иргэн
хамрагдаад байна.