Баяр, амралтын өдрөөр Цагдаагийн газарт 25 гомдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-05 19:09:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд аймгийн Цагдаагийн газарт 25 гомдол, мэдээлэл иржээ.  Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй нэг буюу өөрийгөө боомилон амиа егүүтгэсэн, зөрчлийн шинжтэй 24 буюу авто осол нэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зургаа, бусдын бие махбодид гэмтэл учруулсан нэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хоёр, бусад 14 зөрчлийг бүртгэн шалгасан байна.

Аймгийн Цагдаагийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан 2021 оны 12 дугаар сарын 15-31 өдрүүдэд дөрвөн удаагийн өргөтгөсөн эргүүлийн арга хэмжээг зохион байгуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 зөрчил илэрчээ. Мөн шинэ жилийн баярыг байгууллага, хамт олны хүрээнд бүрэн дүүргэлттэйгээр тэмдэглэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан ч цайллага нэрийн дор баяр тэмдэглэх үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, архи, согтууруулах ундаа худалдан борлуулж, түүгээр үйлчилсэн зөрчлүүд багагүй гарсан байна.

相关新闻