"Би багш-2021" уралдааны ялагч Д.Мөнхбаатарыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-28 22:30:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Би багш-2021" зорилтот нэвтрүүлэгт амжилттай оролцож, шилдгийн шилдэг багшаар шалгарсан Мандал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Газар зүй, Биологийн багш Д.Мөнхбаатарыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.

Багш Д.Мөнхбаатар нь Сэлэнгэ аймгийн 1000 гаруй багшийг төлөөлөн "Би багш-2021" зорилтот нэвтрүүлэгт амжилттай оролцож, шилдгийн шилдэг багшаар шалгарсан юм. Түүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзжээ. Хурлын даргын зүгээс Аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, сурган хүмүүжүүлэх үйлсдээ бусдыгаа манлайлан ажиллаж байгааг нь үнэлэн Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан байна.  

 

相关新闻