Булган аймгийн 11 суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-22 17:14:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн 11 сумын 20 багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг батлагдаж, шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой, шуурхай хэрэгжүүлж байна гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлж байна. Мал эмнэлгийн газрын дарга Г.Одсүрэн:

- Бүх малд вакцин хийх боломжгүй. Шүлхий өвчин газар зүйн байршилын хувьд өөр өөр газраас илэрч байгаа учир эрүүл болон өвчин гарсан нутгийн зурвас бүсийн малд вакцин хийж байна. Нийтдээ 507,9 мянган малд вакцин хийхээр төлөвлөж, 458,4 мянган мал хамрууллаа гэлээ. Тус аймгийн Рашаант, Сайхан, Тэшиг, Хангал, Булган сумын нутаг дэвсгэрт шүлхий гараагүй байгаа аж.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомттой нутагт зорчихгүй, дамжин өнгөрөхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

相关新闻