“Рино” загварын гал унтраах автомашиныг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-17 17:14:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт “Рино” загварын гал унтраах автомашин ирүүлснийг аймгийн Засаг дарга А.Ишдорж гардуулан өглөө.  

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэцээрээр “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд гал унтраах тусгай зориулалтын гурван төрлийн 14 техникийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах анги, байгууллагад хүлээлгэн өгч байгаа юм.

Уг автомашиныг манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн бөгөөд замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн дугуйгаар тоноглогдсон, туулах чадвар сайтай, хүйтний нөхцөлд тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогдсон зэргээрээ онцлог ажээ.

相关新闻