Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-12 20:32:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 2021.11.11-ний өдрийн 20:45 цагт аймгийн Оэцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20.49 цагт очиход иргэн Б-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөө шатаж байсныг 14 минут ажиллан унтраасан байна.

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг аймгийн Онцгой байдлын газраас хүргүүллээ.

Иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,

-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,

-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,

-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,

-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,

-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,

-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,

-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг тус газраас анхааруулж байна.

相关新闻