Малчин эцэг, эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангаас “Боловсролын
тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг, эхийн бичиг үсгийн
боловсролыг сайжруулах нь“ төслийг 2021 оны 6 дугаар сараас Өвөрхангай
аймагт хэрэгжүүлж байна.
Австрали улсын Сайн
дурынхны хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа тус төсөлд Арвайхээр, Хархорин, Уянга сумаас 60 малчныг хамруулж, бичиг үсгийн чадамжийг сайжруулах, амьдрах ухааны боловсрол олгох, хүүхдийнхээ
боловсролыг дэмжих арга барилд сургахад дэмжлэг үзүүлж байгаа
юм.
Төсөл
есөн сарын
турш хэрэгжих бөгөөд боловсролын
тусгай хэрэгцээтэй хүүхдийн эцэг, эхийн боловсролыг дэмжиж байгаа нь шинэлэг бөгөөд анхдагч санаачилга гэдгийг төслийнхөн хэлж
байлаа.