Салхи зарим үед 24 м/с хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөртөө Баянхонгор аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч эрс хүйтрэх тул малчид ард, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Салхи зүүн, зүүн өмнөөс секундэд 9-14 метр, зарим үед 24 м/с хүрч ширүүсэх тул нийт малчид, ард иргэдийг цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөлөө. Мөн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг сануулав.
Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.