Хайрхандулаан сумыг инженерийн шугам сүлжээнд холболоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Хайрхандулаан
суманд улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Сумын төвийн шинэчлэл”
төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.
Төслийн хүрээнд 5253 метр цэврийн, 3060 метр бохирын, 780 метр дулааны шугам, цэвэр
усны эх үүсвэрийн гүний худаг хоёр, ухаалаг худаг хоёр, хоногт 50 метр куб бохир ус цэвэрлэх
хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлууд хийсэн байна.
Эхний
ээлжинд бүх
төсөвт байгууллагууд болон 24 айлын амины орон сууцыг
инженерийн шугам сүлжээнд холбосон бөгөөд сумын төвийн 3520 хүн
ам ая тухтай ажиллаж, амьдрах
орчин бүрдэж байна.

