"Сайн хувьцаа"-ны мөнгө иргэдийн дансанд шилжиж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-07-06 10:50:17

Түр зогсоод байсан “Сайн хувьцаа” хөтөлбөрийн санхүүжилт арилжааны банкуудад шилжиж, ээлжит 100 мянган төгрөг өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн байна. 

Шийдлийн Засгийн газраас санаачлан иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас 322 ширхэгийг 300 орчим мянган төгрөгөөр худалдан авах болсон. Энэ дагуу "Сайн хувьцаа" хөтөлбөр хэрэгжүүлж өнгөрөгч 6 дугаар сарын 13-наас арилжааны банкууд иргэдийн хүсэлтийг хүлээн авч, долоо хоногийн давтамжтай 100 мянган төгрөг шилжүүлж эхэлсэн юм.

Гэвч энэ долоо хоногийн санхүүжилтыг Сангийн яамнаас банкуудад шилжүүлээгүйгээс түр зогсож, иргэдийн дунд хүлээлт үүсээд байсан юм. 

Н.Туяа

相关新闻