Хэрэглээний үнийн индекс 7.7 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-14 16:26:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр энэ оны 8 дугаар сарын байдлаар тус аймгийн хэмжээнд хэрэглээний үнийн индекс өсч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.7 хувиар нэмэгджээ.       

Хэрэглээний үнийн индексийн өсөлтөд согтууруулах бус ундааны хүнсний барааны бүлэг 12,1 хувиар, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодис 3,5 хувиар,  хувцас бөс бараа гутлын бүлэг 8,5 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 3,2 хувиар өссөн, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 12,0 хувь, эм тариа эмчилгээний бүлэг 6,3 хувиар, тээврийн бүлэг 9,7 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. 

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдан авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулдаг аж.  

相关新闻