Адуучин брэндээс 1000 малчинд хөнгөлөлтийн эрхийн бичиг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-09 17:42:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Их газрын чулуу” ХХК Дундговь аймгийн малчдад зориулж, “Адуучин брэнд”-ийн өвлийн өмдийг 20,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Тодруулбал, тус компанийг үүсгэн байгуулагч П.Баяржаргал “Адуучин брэнд”-ийн 120 000 төгрөгийн үнэ бүхий өвлийн өмдийг 20 000 төгрөгөөр худалдан авах 1000 ширхэг эрхийн бичгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад хүлээлгэн өгчээ.

Энэхүү брэндийн өвлийн өмд нь давхар дулаалгатай, жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой, хамгийн дулаан, чанартай материалаар хийсэн бөгөөд нуруу, бөөрийг хамгаалах нуруувч бүхий гэдгээрээ давуу талтай.

Зөвхөн малчид төдийгүй хөдөө явдаг, гадаа ажилладаг хүмүүс ч өмсөхөд тохиромжтой. Тус эрхийн бичгийг сумдын Засаг даргын Тамгын газраар дамжуулан тараах бөгөөд эрхийн бичиг дээр байгаа хаяг, байршлаас худалдан авах боломжтой ажээ. 

相关新闻