Нийт нас баралт долоо болж, халдварын 133 тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR 140, түргэвчилсэн оношлуураар 407 иргэнд шинжилгээ хийхэд
халдварын 133 тохиолдол шинээр бүртгэгдэв. Халдварын улмаас нэг иргэн нас барснаар
аймгийн хэмжээнд нийт нас баралт долоо боллоо. Тухайн иргэн нь Баруун-Урт сумын
харъяат ахмад настан бөгөөд коронавирусний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Шинээр бүртгэгдсэн 133
тохиолдол нь харьяаллын хувьд Дарьганга, Уулбаянгаас бусад 11 суманд илэрчээ.
Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххаан, Баруун-Урт суманд халдварын тархалт хамгийн
өндөр буюу 9-өөс дээш байна. Нийт халдварын 60 хувь гэр бүлээс, 20 хувь байгууллага,
сургууль, цэцэрлэгээс, таван хувь найз нөхдийн хүрээллээс илэрч байна. Өөрөөр хэлбэл
ойрын хавьтал болсон иргэн тусгаарлалтын болоод халдвар хамгаалын дэглэмээ
баримтлахгүй байгаагаас халдвар эрчтэй тархаж байна гэдгийг ЭМГ-аас
анхааруулав.
Мөн халдвар авч эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэй 14, 18 хүртэлх насны хүүхэд 109 болж нэмэгджээ. Одоогоор ЭМБ-д нийт 673 иргэн хэвтэн эмчлүүлж байна.