Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-09-06 07:33:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Сэврэй сумаас зүүн хойд зүгт 41 километрын зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөл өчигдөр 15.00 цагт болсныг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм. 

相关新闻