Чацарганы тос, ингэний сүүний стандартыг олон улсын түвшинд батлуулах явцыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-18 09:18:34

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Кодексын үндэсний зөвлөлийн хурлыг өчигдөр зохион байгууллаа.


Уг хурлаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд кодексын стандарт чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэв.


Энэ үеэр Монголын үндэсний онцлог бүтээгдэхүүн болох чацарганы тос, ингэний сүүний стандартыг анх удаа олон улсын түвшинд батлуулах явцыг танилцуулсан байна. Дээрх хоёр бүтээгдэхүүний кодексын стандартын төсөл боловсруулж, холбогдох судалгаа, шинжилгээний ажлыг хийж эхэлсэн байна. Ингэснээр монгол хүнсний бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг өргөжүүлэхэд чухал алхам болж байгаа аж.


Кодексын үндэсний зөвлөл нь хүнсний аюулгүй байдал, чанарын асуудлаар олон улсын жишигт нийцсэн бодлого, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн чиглэл, зөвлөмж өгдөг бөгөөд энэхүү хурал нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм байна.



 

相关新闻