Нутгийн баруун хагаст +30 градус давж хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-06-19 08:48:26

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +18-+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27-+32 градус, бусад нутгаар +22-+27 градус дулаан байна.


Нутгийн баруун хагаст +30 градусыг давж халах тул наршихаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

相关新闻