134 сорьцод шинжилгээ хийхэд 69 тохиолдол нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-01 13:16:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 134 сорьцод шинжилгээ хийхэд 69 тохиолдол шинээр нэмэгдлээ. Ингэснээр аймгийн хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 2330 болов. Халдвар ихэвчлэн гэр бүл, найз нөхдийн хүрээллээс гарч байгаа бөгөөд вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар авах тохиолдол элбэг байгааг ЭМГ-аас анхаарууллаа.

Шинэ 69 тохиолдол нь Баруун-Урт, Эрдэнэцагаан, Онгон, Мөнххаан, Уулбаян Баяндэлгэр, Онгон сумдад бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сумын сургууль танхимын сургалтаа түр хугацаагаар цуцалсан байна.

Одоогоор ЭМБ-т 234 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмнэл зүйн хувьд авч үзвэл хөнгөн 189, хүндэвтэр 23, хүнд хоёр, маш хүнд хоёр иргэн байна. 

相关新闻