Сүхбаатар аймагт гурван цэцэрлэг, нэг сургууль зайнаас хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-31 21:14:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн боловсролын байгууллагууд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Халдвар тархалт нэмэгдэж, одоогоор Сүхбаатар аймгийн гурван сум ногоон, таван сум улбар шар, таван сум улаан түвшинд байгаа. Үүнтэй холбоотойгоор гурван цэцэрлэг, нэг сургууль сургалтаа зайнаас явуулах аж.

Тодруулбал, Баруун-Урт сумын наймдугаар цэцэрлэг, Уулбаян сумын цэцэрлэг, Онгон сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд зайнаас сургалтаа явуулах бол бусад нь танхим болон зайн хосолсон хэлбэрээр хичээллэнэ гэдгийг аймгийн БСУГ-аас мэдээллээ.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 1600 гаруй хүүхэд шинээр элсэн оржээ. Үүний 50 хувь нь Баруун-Урт суманд байна.

 

相关新闻