"Оролцоо" төсөлд хамрагдахаар 124 залуучууд бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-24 13:09:29
altantogos

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, БШУЯ, БХЯ, Соёлын яам хамтран хэрэгжүүлж буй залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдахаар Дундговь аймагт 124 залуучууд бүртгүүлжээ.

Бүртгэл энэ сарын 16-22-нд үргэлжилсэн ба 18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй, ажил, орлоготой болохыг хүссэн залуучууд хамрагдах боломжтой юм.

Төсөлд хамрагдах сонирхолтой залуучуудыг www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсаар болон аймгийн ХХҮГ-аас аймгийн төв талбайд бүртгэсэн юм.

Төсөл нь залуучууст эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой.

Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт 9 дүгээр сарын 2-ноос эхлэх ажээ.  

相关新闻