700-аас дээш оноо авсан 60 сурагч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-23 12:47:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны ЭЕШ улс орон даяар дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сүхбаатар аймагт 700 гаруй сурагч ЭЕШ-д орсноос урьдчилсан байдлаар хэмжээст оноо нь 700-аас дээш буюу амжилт чанарын индексээр А үнэлэгдсэн 60 сурагч байна.

Эдгээр сурагчдыг хичээл тус бүрээр ангилж үзвэл орос хэл нэг, нийгмийн тухай мэдлэг 17, монгол хэл 19, биологи зургаа, матемтик ес, физик гурав, хими хоёр, англи хэлний хичээлээр гурван сурагч А үнэлэгдсэн байна. Ялангуяа энэ удаа сумдын сурагчид маш сайн шалгуулжээ.

Шалгалтын үеэр ямар нэг зөрчил гараагүй байна. Шалгуулагчдын давхардсан тоог задлан нарийн тогтоохоос эхлээд шалгалттай холбоотой бусад мэдээллүүдийг нэгтгэх ажил хийгдэж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлж байна.

 

相关新闻