ЭЕШ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-20 10:31:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 503 хүүхэд бүртгүүлж, шалгалт 8 дугаар сарын 19-нээс монголын түүхийн хичээлийн шалгалтаар эхлээд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.

Өчигдрийн байдлаар монголын түүхийн хичээлээр 20 хүүхэд бүртгүүлснээс 18 хүүхэд, англи хэлний хичээлээр 283 хүүхэд бүртгүүлж, 100 хувь шалгалт өгсөн бол өнөөдөр химийн хичээлээр 111, газар зүйн хичээлээр 30, нийгэм судлалын хичээлээр 306 хүүхэд мэдлэгээ сорьж байна.

8 дугаар сарын 21-нд биологийн хичээлээр 107, математикийн хичээлээр 347, ЭЕШ-ын сүүлийн өдөр физикийн хичээлээр 146, орос хэлний хичээлээр 2, монгол хэлээр 206 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүүлсэн аж.

Шалгалтыг Эрдмийн далай цогцолбор сургууль дээр зохион байгуулж байгаа ба 28 анги танхимыг МХГ-аас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бэлтгэн, нэг ангид 12-16 хүүхдийг суулган халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан авч байгаа гэдгээ шалгалтын комиссоос мэдээллээ. 

相关新闻