Олон улсын сүлжээ зочид буудалтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-29 17:56:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт оффис, спорт зал бүхий олон улсын сүлжээ зочид буудал баригдахаар болж, өнгөрсөн 26-ны өдөр барилгын шавыг тавьжээ. Тус бүтээн байгуулалтыг Их модун ХХХ өөрсдийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барих аж.

Харин орон нутгийн зүгээс буудлын газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн бөгөөд аймгийн баруун хэсэгт буюу Дарьганга зочид буудлын дэргэд байхаар төлөвлөжээ.

Шав тавьсан өдрөөс газар шорооны ажлыг эхлүүлсэн байна. Улмаар 2022 оны хоёрдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж гүйцэтгэгч талаас мэдэгдэв.

Их модун ХХК нь өдгөө тус аймаг дахь Цагдаагийн газрын шинэ байрны ажлыг гүйцэтгэж байгаа билээ.  

相关新闻