Могод суманд нэг иргэн эндлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
Онцгой байдлын газрын Шуурхай штабаас коронавирусний нөхцөл байдлын талаарх
өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
халдварын 12 тохиолдол бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд нийт 795 иргэн
халдвар авсан нь батлагдаад байгаа юм. Аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн
Д.Отгонсүрэн:
- Булган суманд шинээр дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс нэг нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн, гурав нь халдвартай иргэдийн харьцагчаас илэрсэн. Тэшиг суманд нэг, Рашаант суманд гурав, Гурванбулаг, Сайхан суманд тус бүр хоёр бүртгэгдсэн. Могод суманд 60 настай эрэгтэй хүн хавсарсан өвчний улмаас нас барсан. Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын улмаас нас барсан иргэн дөрөв боллоо гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн
хэмжээнд 248 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 175 насанд хүрсэн иргэн, ес нь
жирэмсэн эх, 64 хүүхэд байна. Хамгийн бага нь 4 сартай хоёр хүүхэд байгаа аж. Эмчлүүлж
байгаа иргэдийн биеийн байдлын хувьд 235 нь хөнгөн, 12 нь хүндэвтэр, хүнд нэг байна.